• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-11 18:45:54    
Түвдийн асуудалд холбогдуулан Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсонд хатуу эсэргүүцэл илэрхийлжээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ма Жаошюй 11-нд Бээжинд хэлэхдээ, Түвдийн үйл хэрэг нь Хятадын дотоод хэрэг юм. Америкийн тал Түвдийн асуудалд холбогдуулан Хятадын талыг зэмлэн буруушааж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлого хийж, Хятадын ард түмний сэтгэлийг эмзэглүүлсэн байна. Үүнд Хятадын тал ихээр дургүйцэн хатуу эсэргүүцэл илэрхийлж, Америкийн талтай төв чангаар харилцсан байна гэжээ.

     3-р сарын 10-нд Америкийн Цагаан ордон болон Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч тус тус Түвдтэй холбоотой асуудлаар үг хэлж, мэдэгдэл хийж, Хятадын Засгийн газрын Түвдийн тухай бодлогыг зэмлэн буруушааж, Далайтай "бодитой" яриа хэлцэл хийх зэргийг Хятадын талд шаардсан байна. Ма Жаошюй сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулж хэлэхдээ, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг журамлан, Түвд бол Хятадын нутаг дэвсгэрийн нэгэн хэсэг, "Түвдийн тусгаар тогтнох"-ыг эсэргүүцнэ гэсэн амлалтаа сахиж, Түвдийн асуудалд холбогдуулан Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсож, Хятад, Америкийн харилцааны их талд хохирол учруулахаас зайлсхийхийг Америкийн талд Хятадын тал шаардаж байна гэжээ. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./