Дараалан 3 удаа УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүнээр сонгогдсон Шюн Шэншян бол Юньнань нутагтай, Пүми үндэстэн юм. Тэрээр УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооноос олгосон шилдэг саналын шагнал гардаж байсан юм. Энэ удаагийн УТЗЗ-ийн чуулганы хугацаанд, тэрээр манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, УТЗЗ-ийн гишүүдийн санал дэвшүүлэх анхаарлын цар хүрээ улам өргөжин тэлж байгаа бөгөөд төр засгаас улам илүү чухалчлах болсон байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, "миний мэдэж байгаагаар урьд гишүүд цөөхөн санал дэвшүүлж, их олон гишүүд өөр өөрийн байр сууринаас асуудалд анхаарал хандуулдаг байлаа. Өнөө харин улс орны ,ард иргэдийн хамгийн их анхаарал хандуулж байгаа асуудлаар санал дэвшүүлэх ёстой гэдгийг ойлгож мэдсэн байна. Жишээлбэл ажлаар хангах, нийгмийн хамгаалалт, эмчилгээ эрүүл мэнд, соёл боловсрол, байгаль орчныг хамгаалах зэрэг болно гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|