Үндэстний цөөнхийн районы эрх зүйн ажилд нэн их анхаарал хандуулахыг БХАТИХ-д хүсэж байна гэж Төвдийн Өөртөө Засах Районы Прокурорын газрын Ерөнхий прокурор Жан Пэйжүн 10-ны өдөр Бээжинд хэллээ.
Тэрээр БХАТИХ-ын энэ оны ээлжит чуулганд оролцож үг хэлэхдээ, үндэстний цөөнхийн районы хууль эрхзүйн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа, зардал мөнгөний хүндрэл, дэд бүтэц муутай байгаа зэрэг асуудалд нэн их анхаарлаа хандуулахыг Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд хүсэж байна. Үндэстний цөөнхийн районы хууль хэрэгжүүлэх байгууллага болон хуулийнхны эгнээг өргөтгөх хэрэгтэй гэж уриалахыг бид хүсэж байна. Хууль тогтоомжийн тайлбарлах ажлаа цаашид эрчимжүүлж, дээд шүүх, прокурорын хууль тайлбарлах ажлыг цаашид эрчимжүүлэхийг АТИХ-д хүсэж байна гэжээ. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|