• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-11 11:34:36    
БХАТИХ-ын Байнгын Хорооны ажлын тайланд анхаарлаа хандуулж байна

Синьхуа Агентлаг

    Сүүлийн өдрүүдэд Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёр чуулганы үйл явцыг мэдээлсээр ирсэн бөгөөд Бүх Хятадын АТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүөгийн 9-ний өдөр хийсэн Байнгын Хорооны ажлын тайланд Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дүрмийн тухай өгүүлсэнд анхаарлаа хандуулж байна.

    Сингапурын "Лянь хэ зао бао" сонин Ү Бангүө Байнгын Хорооны ажлын тайландаа Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хяналт тавих болон "нэг засгийн газар хоёр хороо"-ны ажлын зорилт нь бүрмөсөн нэгдэлтэй юм. Бүх Хятадын АТИХ-ын Байнгын Хороо нь Төв засгийн газрын чухал их шийдвэрт бодлогыг хэрэгжүүлэхийг Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хяналт тавих ажлын хамгийн чухал ажлаа болгож, бүх оны эдийн засаг нийгмийн хөгжлийн үүрэг зорилтын урагштай биелэлтийг баталгаажуулдаг юм гэж мэдээлжээ.

    Франс пресс агентлаг тэмдэглэхдээ, тайланд ХКН-ын удирдах байр суурийг онцлон, Хятадын улс төрийн тогтолцоо нь барууны оронтой ялгаатай гэдгийг тодорхой мэдэгдээд "Хятадын улс төрийн тогтолцоо бол ХКН удирдсан олон нам хамтран ажиллах, улс төрөөр зөвлөлдөх тогтолцоо мөн, барууны олон намын дүрэм биш" гэж заасан байна гэжээ. \ Урангоо орчуулж, Цэцэн хянав\