"Рэнь Минь Ри Бао сонин" 13-ны өдөр тоймчийн өгүүлэл нийтэлж, Хятадын АТИХ-ын тогтолцоо өрнөдийн капитализмын улс орнуудын тогтолцоотой мөн чанарын ялгаатай юм гэж тэмдэглэжээ.
Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, эн тэргүүнд Хятадын засаг баригч намын тогтолцоо бол ХКН удирдсан олон нам хамтран ажиллах, улс төрөөрөөр зөвшилцөх тогтолцоо мөн, харин өрнөдийн олон намын тогтолцоо биш юм. Хоёрт, Хятад улст АТИХ улс орны бүрэн эрхийг нэгдэлтэй хэрэгжүүлж, Засгийн газар болон Шүүх Прокурорын газрыг АТИХ-аар сонгон гаргаж, тэд нар АТИХ-д хариуцаж, АТИХ-ын хяналтыг хүлээдэг. Төрийн байгууллагууд ХКН-ын удирдлага доор өөр өөрийн үүрэг хариуцлагын хүрээнд намын чиг шугам бодлог, үндсэн хуулийг найдваржуулж, Хятадын онцлогтой социализмын байгуулалт болон хөгжилтөд үйлчилж байдаг. Харин өрнөдийн хэлдэг гурван эрхийг хуваан эдлэхгүй юм. Гуравт, хятадын АТИХ-ын төлөөлөгчид олон газар, олон үндэстэн, олон талаас бүрэлддэг, хүн ам цөөнтэй үндэстэн ч хамгийн багадаа нэг төлөөлөгчтэй байж, өргөн төлөөлөх чанартай байдаг, харин өрнөдийн депутатууд шиг аль нэг нам бүлгийн төлөөлөгч биш юм гэжээ. \Гэрэлт орчуулав\
|