Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 11 дэх удаагийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулган 12-ны үдээс өмнө Бээжинд өндөрлөв. Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь нарын зэрэг нам төрийн удирдагчид хаалтын ёслолд оролцжээ.
ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь хаалтын ёслолыг даргалсан байна. Жя Чинлинь хэлэхдээ, уг чуулганы үеэр, Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүд эдийн засгийн тогтвортой, нэлээд түргэн өсөлтийг батлах, нийгмийн эв зохицонгуй, тогтвортой байдлыг хангах асуудлыг бодит байдалтай нягт уялдуулан нааштай зөвшин хэлэлцэж, нам, Засгийн газрын шийдвэрт бодлого тогтооход чухал лавлагаа, үндэслэл хангасан байна. Гишүүд чуулганд нийт 769 удаа үг хэлж, 5571 санал дэвшүүлсний дотор, 5035 саналыг бүртгэлд хамруулсан бөгөөд нийгмийн байдал болон иргэдийн санааг тусгасан 900 гаруй мэдээллийг хүлээн авсан байна гэжээ.
Мөн өдрийн хаалтын чуулганаар санал оруулалт хийж, Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Байнгын Хорооны ажлын тайлан, саналыг хянан шалгасан байдлын тайлан болон уг чуулганы улс төрийн тогтоолыг баталсан байна. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
1 2 3 4
|