11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы тэргүүлэгчид 12-ны үдээс өмнө Бээжингийн ардын их хурлын ордонд 3-р хурлаа хуралдуулж, тэргүүлэгчдийн байнгын дарга Ү Бангүө хурлыг даргалсан байна.
Хуралд санал хураалтаар дамжин, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайланд холбогдох тогтоолын төсөл болон ардын дээд шүүх, ардын дээд прокурорын ажлын тайланд холбогдох тогтоолын төслийг төлөөлөгчдөөр хянан хэлэлцүүлэхээр шийдсэн байна.
11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ван Ваньбинь тэргүүлэгчдийн хурал дээр, төлөөлөгчдийн дэвшүүлсэн саналыг зохицуулах саналд холбогдох тайлан хийсэн байна. Ван Ваньбинь хэлэхдээ, чуулганы тогтоосон санал хураах хугацаанд төлөөлөгчид нийт 518 зүйлийн санал дэвшүүлсэн байна. төлөөлөгчдийн саналыг хэлэлцсэн дүн болон зохицуулсан байдлыг БХАТИХ-ын байнгын хороо хэлэлцэн баталсны дараа, 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган дээр төлөөлөгч нарт тайлагнана. Тэргүүлэгчдийн саналаар энэ тайланг баталсан юм гэжээ. \Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\
|