Олон улсын банк санхүүгийн хямрал зэрэг хүчин зүйлийн улмаас энэ онд тариачдын орлогыг нэмэгдүүлэхэд бэрхшээл ихтэй байна гэж Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамны орлогч сайд Вэй Жао-ань 12-ны өдөр Бээжинд илэрхийлжээ.
Вэй Жао-ань 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 2-р чуулганы Хэвлэл мэдэээллийн төвд сурвалжлагчдад ярилцлага өгөхдөө, 5 жил дараалан элбэг ургац авсан болохоор Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ энэ онд бүх талаар буурсан бөгөөд тариачид ургац хураалтаар орлогоо нэмэгдүүлэхэд нэлээд бэрхшээлтэй байна. Үүнээс гадна, санхүүгийн хямралын нөлөөгөөр хот орж ажилласан цагаач тариачид ажлын байртай болоход хүндрэл учирч байна, энэ нь тариачдын орлогыг нэмэгдүүлэхэд саад болж зүйл юм гэжээ.
Ашиггүй иймэрхүү байдалд, Хятадын Засгийн газар хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэн, үр тариа худалдан авах хамгийн доод үнийг нэмж, хөдөө аж ахуйн гол гол бүтээгдэхүүний хадгаламжийг нэмэгдүүлж, олон улсын холбогдох жишгийг зөрчихгүй угтвар нөхцөлд, хөдөө аж ахуйн нөхвөрийг нэмж, хөдөө нутгийн дунд, жижиг аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжиж улмаар ажлын байраар хангах явдлыг дээшлүүлэх зэрэг хэлбэрээр хөдөө нутгийн эдийн засгийг хөгжүүлж, тариачдын орлогыг нэмэгдүлнэ гэж тэр илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|