• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-12 18:33:05    
Түвдтэй холбогдсон асуудлыг ашиглан Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг шаардав

Хятадын Олон Улсын Радио

     Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхим саяхан Түвдтэй холбогдсон тогтоолын төслийг хянан баталсантай холбогдуулан, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ма Жаошюй 12-ны өдөр Бээжинд хэлэхдээ, үүнтэй холбогдуулан Хятадын тал Америкийн талтай төв чангаар харилцаж, буруу зүйлээ нэн даруй залруулан, Түвдтэй холбогдсон асуудлыг ашиглан Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоож, Хятад, Америкийн харилцаанд харшлах үйлдлээ зогсоохыг Америкийн Конгрессын холбогдох талд шаардсан байна гэлээ.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхим нь саяхан тогтоолын төсөл баталж, Түвдийн тухай Хятадын Засгийн газрын бодлогыг ёс бусаар зэмлэн буруушаасан бөгөөд Хятадын эсрэг хагалан бутаргах ажиллагааг олон жилээр хийж ирсэн Далай ламыг хөөрөгдөн чимсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\