• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-12 18:39:55    
Ямарваа орноос Хуан яньдао арал болон Наньша олтригийн талаар нутаг дэвсгэрийн бүрэн эрхийн шаардлага тавих нь хууль бус мөртөө хүчингүй юм

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ма Жаошюй 12-ны өдөр Бээжинд хэлэхдээ, ямарваа орноос Хуан яньдао арал болон Наньша олтригийн талаар нутаг дэвсгэрийн бүрэн эрхийн шаардлага тавих нь хууль бус мөртөө хүчингүй юм гэжээ.

     Мэдээлснээс үзвэл, Филиппины Ерөнхийлөгч Глориа Макапагал Арроё Хуан яньдао арал болон Наньша олтригтой холбогдсон "харьяа тэнгисийн усан хилийн үндсэн шугмын хуулийн төсөл"-д сүүлийн өдөр гарын үсэг зурсан байна.

     Ма Жаошюй мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулж хэлэхдээ, Хуан яньдао арал болон Наньша олтриг бол түүхнээсээ аваад Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг байсаар ирсэн юм. Эдгээр арал олтригууд болон түүний ойр хавийн тэнгисийн бүсэд Хятад улс маргашгүй бүрэн эрхтэй, ямарваа орноос Хуан яньдао арал болон Наньша олтригийн талаар нутаг дэвсгэрийн бүрэн эрхийн шаардлага тавих нь хууль бус мөртөө хүчингүй юм гэжээ. \Сарантуяа орчуулж, О.Дарамбазар хянав.\