
Хятадын зорилт бол зүй зохистой, тэнцвэртэй түвшинд юанийн ханшийг үндсэнд нь тогтвортой байлгах явдал. Үүнийг Хятад улс өөрөө тогтоосон, ямар ч орон юанийн ханшны өсөх юм уу унахад дарамт үзүүлэхгүй юм гэж Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдөр хэлсэн байна.
Хятадын төрийн дээд эрхт байгууллага- БХАТИХ-ын жил тутмын чуулган 13-ны өдөр Бээжинд өндөрлөв. Вэнь Жябао чуулган өндөрлөсний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн асуусан асуултад хариулж хэлэхдээ, 2005 оны 7-р сард Хятад улс юаний ханшинд өөрчлөлт хийснээс хойш, юанийн ам.доллартай харьцах харьцангуй ханш 21% өссөн. Ялангуяа сүүлийн нэг жилд, Европ болон Азийн бусад гол гол валютын ханш их унаснаар, юанийн ханш үнэндээ өсөх хандлагатай байсаар ирсэн юм. Энэ нь Хятадын гадаад худалдааны экспортод дарамт болсон. Иймээс Хятадын юанийн ханш унаж байна гэж хэлэх нь бодит байдалтай нийцэхгүй юм гэжээ. /Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав/
|