Францын тал Түвдийн асуудлаар байр сууриа тодорхойлж, Хятад, Францын харилцааг даруй сэргээхэд тус дөхөм үзүүлэхийг Хятадын тал хүсэж байна. Энэ нь Хятад, Франц хоёр орны ашиг сонирхолд нийцэх төдийгүй, Хятад, Европын ашиг сонирхолд ч нийцэх юм гэж Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдөр онцолсон байна.
БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 13-ны өдөр Бээжинд өндөрлөсний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулах үед Вэнь Жябао хэлэхдээ, Хятад, Франц дипломат харилцаа тогтоогоод 45 жил болж байна, хэдийгээр ээдрээн будлиантай замналыг туулсан боловч, хоёр орны харилцаа ерөнхийдөө урагш хөгжиж ирсэн юм. Хятад, Францын харилцаанд гарсан гол асуудал бол Францын удирдах хүмүүс Далай ламтай дээд хэмжээний уулзалт хийсэнд байгаа юм, энэ нь Хятадын амин чухал ашиг сонирхолд холбогдсон төдийгүй, мөн Хятадын ард түмний сэтгэлийг эмзэглүүлсэн байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|