Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдөр БХАТИХ-ын чуулган өндөрлөсний дараа Хятадын ба гадаадын сэтгүүлчидтэй уулзах үед хэлэхдээ: Санхүүгийн нааштай бодлого нь өнөөгийн банк санхүүгийн хямралтай тэмцэхэд хамгийн шууд, хамгийн хүчтэй, хамгийн үр ашигтай арга барил болох юм. Санхүүгийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд түргэн тусмаа сайн.
Санхүүгийн хөрөнгө оруулалтад заавал хоёр талыг сайн эзэмших хэрэгтэй. 1. Мөнгө санхүүгээ банк санхүүгийн хямралыг шийдэх хамгийн чухал, хамгийн зангилаа, хамгийн тулгам талд зарцуулах хэрэгтэй. 2. Санхүүгийн хөрөнгө оруулалтаар дамжин хойч үедээ нандин өв хөрөнгө үлдээх хэрэгтэй. Засгийн газар санхүүгийн бүх үйл ажиллагааг хянан удирдаж, ард түмэнд нээлттэй байх болно гэжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|