• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-13 14:47:38    
Хэлэлцээ үргэлжлэх эсэх нь Далай ламын үнэнч санаатай байх эсэхээс шалтгаална

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Далай лам хоорондын  хэлэлцээ үргэлжлэх эсэх нь Далай ламын үнэнч санаагаар хэлэлцээг бодит үр дүнд хүргэхээс шалтгаална гэжээ.

     Вэнь Жябао хэлэхдээ, Түвд бол Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэг хэсэг мөн, Түвдтэй холбоотой асуудал бол Хятадын дотоод хэрэг мөн, гадаад орнууд хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөхгүй. Хятадын Засгийн газраас Далай ламд авч байгаа бодлого бол тасралтгүй бөгөөд тодорхой юм, тэрээр хагалан бутаргах ажиллагаагаа зогсоох юм бол, түүний төлөөлөгчийг хүлээн авч хэлэлцээ хийхэд бэлэн байна, энэ хаалга хэзээ ч нээлттэй  байна гэжээ.

      Вэнь Жябао хэлэхдээ, Далай ламыг жирийн шашинтан биш, улс төрийн цагаач  гэж байгаа нь бүрэн үндэслэлтэй юм. Дарамсалад тэдний байгуулсан "Цагаачдын  засгийн газар" нь хэрэг дээрээ төр шашныг хослуулсан, Далай ламын шууд удирдаж байгаа хууль бус "засгийн газар" юм. Далай лам дэлхийн орноор тэнэж, улс төрийн салбарын зарим хүмүүсийг мэхлэн төөрөгдүүлж, өрнөдийн зарим орон ч түүнийг ашиглаж байна. Бид Далай ламд хандахдаа, түүний юу ярьж байгааг нь харах төдийгүй бас түүний хийж байгааг  ч ажиглана гэжээ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\