• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-13 14:49:48    
Талууд санал зөрөлдөөнөө зохистой зохицуулахыг Хятадын тал хүсэж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдөр Бээжинд хэлэхдээ,  Солонгосын цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээнд оролцогч талууд нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, их талыг харгалзан, санал зөрөлдөөнөө зохистой зохицуулж, зөрчлийг хурцатгах үйл хэрэг хийхгүй байхыг Хятадын тал хүсэж байна гэжээ.

     Вэнь Жябао БХАТИХ-ын жил тутмын чуулган өндөрлөсний дараа дотоод гадаадын сэтгүүлчдийг хүлээн авах үед, Японы сэтгүүлчийн сонирхсон асуултад  ингэж хариулсан юм.    

    БНАСАУ-ын засгийн газрын ерөнхий сайд Ким Юн-ил удалгүй Хятадад айлчлах гэж байна. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх болон харилцан сонирхож байгаа бүс нутгийн болон олон улсын асуудлаар бид хоёр санал бодлоо гүйцэд солилцох болно гэж Вэнь Жябао хэлсэн байна.

      Вэнь Жябаогийн урилгаар  БНАСАУ-ын засгийн газрын ерөнхий сайд Ким Юн-ил 17-21-ний өдрүүдэд Хятадад албан ёсны найрсаг айлчлал хийнэ. \Сарантуяа орчуулж,  Пэрлаймаа хянав\