Ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдөр БХАТИХ-ын ээлжит чуулган өндөрлөсний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Түвдөд гадаадад нээлттэй чиг шугамыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлнэ. Энэ бол Түвдийн өөрийн хөгжлийн шаардлага байгаа юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ: Түвдийн байдал ерөнхийдөө тайван тогтуун байгаа, ард иргэд тайван амьдарч, таатай ажиллахыг хүсэж байна. Түвдийн ард түмний эрх чөлөө болон эрх ашиг, ялангуяа шашныг чөлөөтэй шүтэхийг Хятадын үндсэн хууль болон үндэстний районы өөртөө засах хуулиар баталгаажиж байгаа юм гэжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|