Олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэхэд Хятад улс урт хугацааны, бэрхшээлт бэлтгэл хийсэн, эдийн засгийг сэргээхэд тус дөхөм үзүүлэх шинэ бодлогуудыг хэзээ ч дэвшүүлэхэд бэлэн байна гэж Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Вэнь Жябао 13-ны өдөр дотоод гадаадын сэтгүүлчтэй уулзахдаа ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, банк санхүүгийн хямралтай тэмцэх талаар Хятадын засгийн газар нэгэнт бодлогын орон зай үлдээсэн. Өөрөөр хэлбэл нэн их бэрхшээлд хандах төсөл бэлтгэсэн бөгөөд бүрэн хангалттай " сум дарь" нөөцөлсөн гэжээ. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\
|