Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдөр хэлэхдээ, Хятад улс Олон улсын валютын сангийн /IMF/ хөрөнгө мөнгөө нэмэгдүүлэх асуудлыг их анхаарч байна. Уг санд хөрөнгө мөнгө нэмэх нь нэг орны хэрэг биш, Олон улсын валютын сангийн гишүүн орнууд өөр өөрийн хувь ногдол ёсоор үүрэг хариуцлагаа биелүүлэхийг Хятад улс зорьж байна гэжээ.
Вэнь Жябао БХАТИХ-ын жил тутмын чуулган өндөрлөсний дараа Хятадын ба гадаадын сэтгүүлчидтэй уулзаж, Америкийн Уолл-Стрит жорнал сонины сурвалжлагчийн асуусан Хятад улс Олон улсын валютын санд хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэх үү гэсэн асуултад хариулахдаа ингэж хэлсэн байна. \Гэрэлт орчуулж,Баясгалан хянав \
|