Ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдөр БХАТИХ-ын ээлжит чуулган өндөрлөсний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: ШХАБ-ын орнууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, өнөөгийн олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэх ёстой гэжээ.
Тэрээр хэлэхдээ:ШХАБ нь газар нутгаар хөршилж, давуу талаа харилцан нөхөх боломжтой болохоор эрчим хүч, нөөц баялаг, зам харилцаа зэрэг дэд бүтэц, хөдөө аж ахуй, дээд шинэ техник зэрэг талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаад өнөөгийн хүндрэл бэрхшээлийг даван туулж болох юм . Саяхан Хятад болон Орос нефть, банк санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд тохиролцоод хоёр тал нефтийн хамтын ажиллагааны талаарх асуудлыг шийджээ. Хятад болон Казахстан хооронд банк санхүү, эрчим хүч, нөөц баялгийн талаарх хамтын ажиллагааг эрчимжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан. Хоёр тал оны дотор холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурахыг Хятадын тал хүсэж байна гэжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|