Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдөр Бээжинд хэлэхдээ, их сургууль төгссөн оюутнууд болон хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж байгаа тариачдыг ажлаар хангах асуудлыг зохицуулахад холбогдсон бодитой бодлогыг Хятад улс боловсруулан гаргасан бөгөөд тууштай хэрэгжүүлэх болно гэжээ.
Вэнь Жябао БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган өндөрлөсний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөгөөр, Хятад улс өнөө ажилгүйдлийн ноцтой асуудалд нүүрлэж байна. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн ажлаар хангаж байгаа хэмжээ 90 хувьд хүрч болох учраас ажилгүйдлийн асуудлыг зохицуулахын гол нь жижиг дунд аж ахуйн нэгжийн хөгжлийг ихээр дэмжих явдал болно гэжээ. \Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\
|