Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдөр хэлэхдээ, энэ онд дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнийг 8 хувиар нэмэгдүүлнэ гэж зорилт дэвшүүлсэн нь шаардлага болон боломжийг харгалзан Засгийн газрын хийсэн амлалт болно. Энэ нь Хятадын засгийн газрын итгэл хүсэл эрмэлзлийг харуулсан байна гэжээ.
13-нд Хятадын төрийн дээд эрхт байгууллага болох БХАТИХ-ын жил тутмын чуулган Бээжинд өндөрлөлөө. Хаалтын хурлын дараа, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао Хятадын ба гадаадын сэтгүүлчидтэй уулзахдаа дээрх үгээ хэлсэн юм. Одоо олны анхаарлын цэгт ороод байгаа Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнийг энэ онд 8 хувиар нэмэгдүүлэх зорилтыг биелүүлж чадах эсэх талаар Вэнь Жябао энэ зорилтыг биелүүлэхэд хүчиртэй боловч хүчин чармайлтаар дамжин биелүүлэх боломж байгаа юм гэж шууд шулуухан хэлсэн байна. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав.\
|