Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдөр хэлэхдээ, Хятад улс бол Америкийн хамгийн том зээлдүүлэгч орон юм, Хятад улсаас Америкт асар их хэмжээний хөрөнгө мөнгөний зээл олгосон тул, хөрөнгийн аюулгүй байдалд анхаарах нь гарцаагүй юм гэлээ. Итгэмжээ хэвээр хадгалан, амлалтаа сахиж, Хятадын хөрөнгийн аюулгүй байдлыг хангахыг Хятадын тал Америкт шаардаж байгааг тэр дахин нотолжээ.
Хятад улс нь Америкийн хамгийн том зээлдүүлэгч орон болоод байгаа бөгөөд Америк нь дэлхийн эдийн засгийн хамгийн том цогц байгаа юм. Америкийн эдийн засгийн хөгжилд Хятад улс маш их анхаарч байгаа бөгөөд Ерөнхийлөгч Барак Обамагийн шинэ Засгийн газраас санхүүгийн хямралтай тэмцэхийн тул авч байгаа арга хэмжээнүүд үр дүнд хүрэхийг хүсэн хүлээж байна гэж АТИХ-ын чуулган өндөрлөсний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Ерөнхий сайд Вэнь Жябао илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|