• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-13 20:14:02    
Европын Парламент Түвдтэй холбогдсон тогтоолын төсөл баталсанд эсэргүүцэл илэрхийлжээ

Синьхуа Агентлаг

     Бүх Хятадын АТИХ-ын Гадаадтай харилцах үйл хэрэг хариуцсан комиссын хариуцлагатан 13-ны өдөр үг хэлж, Европын Парламент Түвдтэй холбогдсон тогтоолын төсөл баталсанд эсэргүүцэж байгаа бөгөөд дургүйцэн хилэгнэж байгаагаа илэрхийлэв. 

     Уг хариуцлагатан хэлэхдээ, 3-р сарын 12-ны өдөр Европын Парламент Хятадын талын төв чанга байр харьцаж байгааг үл хайхран Түвдтэй холбоотой төсөл баталж Далайн эх орноо хагалан бутраах ажиллагаа хийхийг дэмжиж Түвдийн асуудлыг олон улсын болгох гэж оролдсон байна. Иймэрхүү Хятадын дотоод хэрэгт оролцлого хийж, Хятадын Европын харилцааг хохироож, Хятадын ард түмний сэтгэлийг хохироосон ажиллагаанд бид дургүйцэн хилэгнэж эсэргүүцэж байна гэжээ.

    Уг хариуцлагатан хэлэхдээ, Далай болон бидний зөрчил бол үндэстний асуудал биш, шашны асуудал ч биш, хүний эрхийн асуудал ч биш харин Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбогдсон зарчмын асуудал юм. Хятад АТИХ Европын Парламент хоорондын харилцааг чухалчилж,  Европын Парламент үзэл санааны талын хэлбүү үзэлтээ орхиж, шударга объектив байр сууриар Хятад Европын тал бүрийн стратегийн харилцааны эрүүлээр хөгжихөд ашигтай ажил хийхийг шаардаж байна гэжээ.  \Гэрэлт орчуулав\