Хятадын төв банк болох Хятадын Ардын банк 13-ны өдөр "2008 оны олон улсын банк санхүүгийн зах зээлийн тайлан" нийтэлж, 2008 оны эцэс болтол Хятадад байгаа гадаадын хөрөнгө оруулалттай банкны нийт хөрөнгө нь 1 триллион 340 тэрбум юань байж, жилийн эхний үеийнхээс 7.37%-аар нэмэгдэн Хятадын банк санхүүгийн байгууллагын нийт хөрөнгийн 2.16%-гийг эзэлсэн байна гэж тэмдэглэжээ.
Ноднины жилийн эцэс болтол гадаадын нийт 196 банк Хятадад 237 төлөөлөгчийн газар байгуулсан байна.
|