• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-13 11:54:11    
Хятад болон дэлхий нийт улам сайн болохыг хүсэн хүлээж байна гэж Ерөнхий сайд Вэнь Жябао тэмдэглэжээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятад болон дэлхий нийт улам сайн болохыг хүсэн хүлээж байна гэж Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 13-нд хэлсэн байна.

     13-нд Хятадын төрийн дээд эрхт байгууллага болох БХАТИХ-ын жил тутмын чуулган Бээжинд өндөрлөлөө. Хаалтын хурлын дараа, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао Хятадын ба гадаадын сэтгүүлчидтэй уулзахдаа дээрх үгээ хэлсэн юм.

     Вэнь Жябао хэлэхдээ, БХАТИХ болон УТЗЗ-ын БХХ-ны жил тутмын чуулган нь олон улсын санхүүгийн хямралтай тэмцэж байгаа зангилаа үед чуулсан юм. Олон улсын санхүүгийн хямрал даамжирч байгаа нөхцөлд, Хятадын Засгийн газраас хямралтай тэмцэх төлөвлөгөөнүүдийг дэвшүүлсэн.

     Саяхан өндөрлөсөн БХАТИХ-ын чуулганаар Засгийн газрын ажлын тайланг батлан зөвшөөрч, санхүүгийн хямралтай тэмцэх тухай Засгийн газрын төлөвлөгөөг батлан зөвшөөрсөн гэжээ. Энэ төлөвлөгөөнүүдийг биелүүлэхэд эн тэргүүнд итгэл зоригоо бататгах хэрэгтэй. Итгэл зоригтой байвал сая омоглон зориг, аугаа хүчин бий болдог, омоглон зориг, аугаа хүчинтэй байвал сая хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна гэж тэр онцолжээ. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./