• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-13 12:06:02    
БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган өндөрлөлөө

Хятадын Олон Улсын Радио

     11 дэх удаагийн БХАТИХ-ын 2-р чуулган 8 хоног чуулаад, 13-ны үдээс өмнө Бээжинд өндөрлөлөө. Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь нарын зэрэг нам төрийн удирдагчид хаалтын хуралд оролцжээ.

     Засгийн газрын ажлын тайлны тухай тогтоол, 2008 оны улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал болон 2009 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний тухай тогтоол, 2008 оны төв, орон нутгийн төсвийн хэрэгжилтийн байдал болон 2009 оны төв, орон нутгийн төсвийн тухай тогтоол, Ардын Дээд Шүүхийн ажлын тайлангийн тухай тогтоол болон Ардын Дээд Прокурорын Газрын ажлын тайлангийн тухай тогтоол зэргийг уг хурлаар санал оруулж баталсан байна.

     Хаалтын хурлыг Ү Бангүө даргалжээ. Тэр хэлэхдээ, уг чуулган ардчиллыг бүрэн бадруулан, хуулийг хатуу мөрдөн ажиллаж, маш их амжилтад хүрсэн. Төлөөлөгчид дээд хэмжээний хариуцлагат сэтгэлгээ болон түүхт үүрэгт сэтгэлгээгээр чуулганы гол сэдвийн хүрээнд эрх үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлж, тайланг нухацтай хянан хэлэлцэж, санал санаачилга нааштай дэвшүүлснээр, чуулганаар баталсан тогтоол болон зөвшөөрсөн тайлан нь бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний хамтын эрэл хүслийг бүрэн харуулж чадсан байна гэлээ.

     Уг чуулган дээр, Хятадын орон нутгуудын 3000 шахам төлөөлөгч олон улсын санхүүгийн хямралтай хэрхэн тэмцэх, эдийн засгийн тэнцвэртэй нэлээд түргэн хөгжлийг хэрхэн ахиулах гэсэн гол сэдвийн хүрээнд өргөнөөр ярилцаж, дээр дурдсан тайлангуудыг хянан хэлэлцэж баталжээ. / О.Дарамбазар орчуулж Баясгалан хянав./