Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдөр Бээжинд хэлэхдээ, зуун жилд ховор тохиолдох энэ удаагийн банк санхүүгийн хямралд, буурай хөгжилтэй орнууд нь мартагдсан булан болох ёсгүй. 20-ын бүлгийн банк санхүүгийн дээд хэмжээний хурал нь хөгжиж байгаа орнууд, ялангуяа буурай хөгжилтэй орнуудыг халамжлан туслах явдлыгхэлэлцэх чухал хэрэг болгох ёстой гэжээ.
Вэнь Жябао БХАТИХ-ын жил тутмын чуулган өндөрлөсний дараа дотоод гадаадын сэтгүүлчтэй уулзаж, Өмнөд Африкийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа ингэж хэлсэн юм. /Пэрлаймаа орчуулж, Баясгалан хянав/
|