Хятадын 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган 13-ны өдөр Бээжинд амжилттай хаав. 14-ний өдөр хэвлэгдэх "Рэньминьрибао" сонин тэргүүн өгүүлэл нийтэлж, цогтой халуун баяр хүргэхээр байна.
Тэргүүн өгүүлэлд тэмдэглэхдээ, ардын төлөөлөгчдийн их хурлын дүрмийг эрс гуйвшгүй баримтлан боловсронгуй болгож, Хятадын онцлогтой социалист хуулийн тогтолцооны байгуулалтаа хүч тавин эрчимжүүлж, эдийн засгаа тогтуунаар нэлээд түргэн хөгжүүлэх болон нийгмийн эесэг тогтуун байхад дорвитой тус дөхөм үзүүлэн, үндсэн хууль болон хуулийн үр ашигтай хэрэгжигдэхийг сайн баталгаажуулж, шилдэг амжилтаар шинэ Хятад улсын байгуулагдсаны 60 жилийн ойгоо угтана гэжээ. \Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\
|