• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-14 17:49:08    
Лхасын өнөөдөр амгалан тайван

Хятадын Олон Улсын Радио

    Өнгөрсөн оны 3-р сарын 14-ний өдөр хууль бус хэсэг этгээд Төвдийн Лхасад цохиж балбалан, булаан дээрэмдэх, галдан шатаах хэрэг төвөг үйлдэж, орон нутгийн ард түмний амь нас, эд хөрөнгөнд хүнд хохирол учруулсан юм. Нэг жилийн дараах өнөөдөр Лхас амгалан тайван байна.

    Их зуу хийд болон Будлаа ордонд Төвд иргэд шашны үйл ажиллагаанд хэвийн ёсоор оролцож байлаа.
"И-чүнь" хувцасны дэлгүүр өнгөрсөн оны 3-р сарын 14-ний өдрийн хэрэгт галд шатаагдаж, дэлгүүрийн таван худалдагч бүсгүй хохиросон юм. Өнөөдөр шинэ "И-чүнь" дэлгүүрт худалдан авагчид бэлэн хувцас сонгон худалдан авч байлаа. Дэлгүүрийн худалдагч Шэнь овогтой залуу хэлэхдээ, 14-ний өдөр хагас сайн, манай дэлгүүр хэвийн ёсоор ажиллаж байгаа, энгийн үеэс ялгаа алга гэжээ.

    Бээжингийн жуулчин хатагтай Лөү Хүн Будлаа ордны талбайд хэлэхдээ, Лхас амгалан тайван байна, Төвд ах дүү нар маш эелдэг найрсаг , Баагүр гудамж зэрэг газраас бараа бүтээгдэхүүнд худалдан авахад их дөхөм, Лхас бол аялал жуулчлал хийх аятай сайхан газар юм гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\