Төвдийн Лхасын "3-р сарын 14-ний хэрэг" өнгөрөөд бүтэн нэг жил болж байгаа боловч Лхасын худалдаачдын сэтгэлд үлдээсэн бараан сүүдэр нь сайн арилаагүй байна. Лхасын Баагүр гудамжны ойролцоох "Төвд Бөхөнг" гэсэн гар урлалын бүтээгдэхүүний дэлгүүрийн эзэн Лувсан хэлэхдээ, ийм хэрэг хойшид дахин гарахгүй байхыг хүсэж байна. Дэгэхгүй юм бол худалдаа наймаа эрхлэхийн аргагүй болно гэжээ.
Лувсангийн дэлгүүр яг өнгөрсөн оны 3-р сарын 14-ний өдрийн 11 цагт онгойсон боловч нэгээхэн цагийн дараа хаагдсан байлаа. Мөн өдөр нэг бүлэг хууль бус эдгээд Лхасын гудамжинд цохиж балбацан, булаан дээрэмдэж, галдан шатааж, гэмгүй номхон 10 гаруй хүний амийг хөнөөсөн юм. Өнгөрсөн оны 8-р сард Лувсангийн дэлгүүр сая дахин ажиллаж эхэлсэн байна.
2008 оны сүүлчийн байдлаар, Төвдийн Өөртөө Засах Районы Засгийн газар болон банк санхүүгийн салбар нь "3-р сарын 14-ний хэрэг" -т хохирсон пүүс дэлгүүрт нийт 116 сая юаний зээл олгож, 34 сая гаруй юаний татвар хураамжийг чөлөөлсөн юм байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|