• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-16 10:56:39    
Хоёр чуулган болон Ерөнхий сайд Вэнь Жябаогийн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгийг өндрөөр үнэлэв

Синьхуа Агентлаг

    Тун саяхан өндөрлөсөн БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган болон Хятадын Ардын УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит чуулган мөн тэрчлэн ерөнхий сайд Вэнь Жябаогийн 13-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгийг Шянган Аомэний хэвлэлийнхэн өндрөөр үнэлсэн байна.

    Шянганы "Вэнь Хүй Бао" сонины тэргүүн өгүүлэлд тэмдэглэхдээ, засгийн газрын ажлын тайлан болон ерөнхий сайд Вэнь Жябаогийн "Хятад улс эдийн засгаа сэргээх шинэ бодлогыг цаг тухайд нь дэвшүүлэх болно" гэж хэлсэн үг нь, "Төв засгийн газар нэн хүнд байдалтай нүүрлэж болзошгүйг төсөөлөөд, улс орон эдийн засгаа сэргээх нэн хүчтэй төсөл гаргах боломж болон чадалтай гэдгийг харууллаа гэжээ.

    "Да Гүн Бао сонин" тэргүүн өгүүлэлдээ ерөнхий сайд Вэнь Жябаогийн "Итгэл зориг нь алт болон валютаас нэн чухал" гэж хэлсэн үгийг өндрөөр үнэлж, ерөнхий сайд Вэнь Жябао Хятадын эдийн засгийн хэтийн төлөвд итгэлтэй байгаагийн учир бол түүний "шинжлэх ухаанч судалгаа болон ажил хэрэгч зориг санаа"-нд байгаа юм гэж тэмдэглэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\