14-ний өдөр Төвдийн Лхасын Их Зуу хийд болон Сера сүмийн шашны бүх үйл ажиллагаа хэвийн ёсоор явагдаж, "ямар ч эвдлэг болон үймээн самууныг бид нар хүсэхгүй" гэж их олон лам хувраг хэлж байлаа. Сера сүмийн лам Лувсан Чоспел хэлэхдээ, засгийн газар одоо эвсэг зохицонгуй нийгэм байгуулахыг санаачилж байгаа, энэ нь Буддын шашны санаачилдаг " эе эвтэй байх" гэсэнтэй нэгдэлтэй байгаа юм.
Өнгөрсөн оны 3-р сарын 14-ний өдөр хууль бус лам хуврагийг багтаасан хэсэг хууль бус этгээд гудамжинд хэрэг төвөг тарьж, нийгмийн эвсэг зохицонгуй байдлыг эвдсэн нь маш ёсгүй хэрэг юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд бодлого улам бүр сайн болж байгаа, сүм хийдийн түүх соёлын дурсгалт зүйлийг маш сайн хамгаалан удирдаж, лам хуврагын амьдрал ч улам сайн болж байна гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|