Төвд уламжлалт Буддын шашны гэгээн Лувсан Сандан 14-ний өдөр Лхасад хэлэхдээ, шашин нь нийгмийн хөгжилд зохицож, нийгэмд хувь нэмэр оруулах ёстой гэжээ.
Тэрээр хэлэхдээ, шашин урт хугацаагаар оршиход нийгэмдээ зохицох ёстой, шашин нийгэмдээ зохиож чадвал сая бат орших хүчин чадалтай болж, нийгэмд хувь нэмэр үзүүлэх боломж нь мөн нэмэгдэх болно. Нийгэмдээ зохицож чадахгүй юм бол нийгэмд хувь нэмэр үзүүлж чадахгүй, хийж бүтээх зүйл байхгүй болно. Сүсэгтэн түмэн чадлынхаа хирээр ард түмэнд тустай ажил хийж, тэд нарын дарамтыг багасгах ёстой, энэ бол манай байх ёстой хариуцлага мөн гэжээ.
Лувсан гэгээн бол Төвдийн Али районы Пүлан шяний Чүгүө хийдийн гэгээн юм. Сүм хийд зөвхөн олон түмний өргөл барьцанд түшиж болохгүй, нэн ч ард олны эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлж болохгүй. Харин өөрийн хүчин чадалдаа түшиглэн ард түмэнд буян үйлдэх хэрэгтэй гэж тэрээр үзэв. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|