11-р дүрийн Банчан Эрдэнэ Чойж-Жибу 15-ны өдөр Бээжингийн Үндэстний соёлын ордонд ирж, энд болж байгаа "Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жил" үзэсгэлэнг сонирхов. Тэрээр хэлэхдээ, Төвдийн хамжлагууд эрх чөлөөгөө олж чөлөөлөгдсөн явдал нь Буддын шашны зорилгод бүрмөсөн нийцэж байна гэжээ.
Банчан Эрдэнэ үзэсгэлэнг маш нарийн сонирхов. Тэрээр хэлэхдээ, үзэсгэлэн нь хуучин Төвдийн хамжлагын дүрмийн харанхуй харгис болон ард түмний гаслан зовлонтой амьдралыг үнэн бодитой харуулж, 50 жилийн турших Төвдийн асар их өөрчлөлт хөгжил, чөлөөлөгдсөн сая олон хамжлага эрх чөлөө, амьдрах эрх, хөгжих эрх эдэлж, хөдөлмөрчин ард түмэн Төвдийн эзэн болсон байдлыг бүрэн харуулав. Үнэн баримт нь үг ярианаас хүчтэй байдаг. ХКН л сая чөлөөлөгдсөн сая олон хамжлагад нэр хүнд, эрх чөлөө олгож чадна гэжээ.
Өнөөдрийн Төвдийн ард түмний аз жаргалтай амьдрал тийм амархан ирсэн биш учраас заавал нандигнах хэрэгтэй. Би өнгөрсөн олон дүрийн Банцан багшийн эх орон, шашнаа хайрлах, улс орноо хамгаалан ард түмний тусын төлөө байх яруу алдартай уламжлалыг залгамжлан бадрааж, Төвд уламжлалт Буддын шашныг социализмтай зохицонгуй болгохоор чармайх болно. Улс орны нэгдэл, үндэстнүүдийн эв санааны нэгдэл, Төвдийн нийгмийн эвсэг зохицонгуй байдал болон тогтвортой байдлыг хамгаалахын төлөө оруулбал зохиох хувь нэмрээ оруулах болно гэж Банчан Эрдэнэ хэллээ. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|