Сэтгүүлч Түвдийн Намцо нуурын аялал жуулчлалын ажлыг удирдах салбараас авсан мэдээгээр, Түвдийн далайн тэвшнээс 4718 метр өндөрт өргөгдсөн " тэнгэр нуур" Намцог сүүлийн өдрүүдэд жуулчдад нээлттэй болгосон байна. Ноднин жилийн сүүлчид цаг агаарын шалтгаанаар Намцоог нэг үе хаасан юм. ТӨЗР-ны аялал жуулчлалын газрын бүртгэлээс үзвэл, Түвдэд орсон 99%-ийн жуулчид Лхас хотыг аялан жуулчлах гол газраа болгож, Намцо нь Түвдийн аялал жуулчлалын хамгийн чухал газрын нэг болсоор ирсэн юм.
Намцо гэсэн нь түвдээр " тэнгэр нуур" гэсэн утгатай. Түвд уламжлалын Буддын шашны дархан газар мөн. Уг нуур нь 1920 хавтгай дөрвөлжин метр талбайтай, дэлхий дээр далайн төвшнөөс хамгийн өндөрт өргөгдсөн хужирлаг нуур юм. /Пэрлаймаа орчуулж, Баясгалан хянав /
|