• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-16 10:56:39    
Лхасын оршин суугчдын хороололд үндэстнүүдийн ард иргэд эв найртай оршин амьдарч байна

Хятадын Олон Улсын Радио

     15-ны өдөр сурвалжлагч Лхас хотын Гама Гонсан гудамжны Түн жянь хороолол болон Э Жетан хорооллоор сурвалжлага хийлээ. Тэнд үндэстнүүдийн ард иргэд эв найртай оршин амьдарч байна.

      Хатагтай Ван-инь Зылань бол Тү үндэстэн, Түн жянь хороололд оршин амьдарч байна. Тэр хувьцас оёж, шаагай гутал засаж янзлах ажил хийдэг байна. Тэр хэлэхдээ, би өдөр бүр тавь жаран юаний орлоготой, сар шинээр ажил нэн ч их, олон түвдд найзууд ирж хувцас оёулдаг гэжээ.

     Э Жетан хороололд сурвалжлагч Лхаст 10-аад жил наймаа хийж байгаа хятад хүн, хатагтай Ян Хүн-интэй уулзлаа. Тэр хэлэхдээ, би хорооллынхоо үндэстнүүдийн хүмүүстэй эе найртай аж төрж байгаа. Би бие чийрэгжүүлэх багт, мөн өндөр насны хүмүүсийн уран сайхны ангид оролцдог. Ямар арга хэмжээ зохиовол тэд намайг дуудаж оролцуулдаг гэжээ.

      Гама Гонсан гудамжны албын эрхлэгч Жомаянжин хэлэхдээ, гудамжнаас хороолол хүртэл үндэстнүүдийн оршин суугчид эе эвтэй аж төрж байна гэжээ. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./