
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябаогийн урилгаар БНАСАУ-ын засгийн газрын ерөнхий сайд Ким Юн Ил 17-ны үдээс өмнө Бээжинд хүрэлцэн ирж, Хятадад хийх 5 хоногийн албан ёсны найрсаг айлчлалаа эхэллээ. Энэ бол түүний ерөнхий сайд болсныхоо дараа Хятадад хийж буй анхны айлчлал юм.

Хятадад айлчлах хугацаанд, Ким Юн Ил Хятадын удирдагчтай уулзалт хэлэлцээ хийх бөгөөд Хятад Солонгосын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа болон "Хятад Солонгосын найрамдлын жил"-ийн нээлтийн ёслолд оролцоно. Бээжингээс гадна тэрээр бас ШаньДүн мужид айлчлах юм . \Г. Сайн-Өлзий орчуулж, Д.Мөнхжаргал хянав.\

|