
БХАТИХ-ын Төвдийн төлөөлөгчид саяхан Америкт айлчиллаа. Төвдэд төрж өссөн , БХАТИХ-ын 5 төвд үндэстний төлөөлөгч өөрсдийн амьдрал ахуйгаараа жишээлэн, Америкчуудад Төвдийн бодит байдлыг танилцуулжээ.

3-р сарын 16-ны өдөр, төлөөлөгчид Америкийн төрийн департаментын дээд албаны хүмүүс болон засгийн газрын бус байгууллагын Америк Азийн нийгэмлэгийн хариуцлагатай хүмүүстэй тус тус уулзалт хэлэлцээ хийж, Төвдийн хүний эрхийн ажил үйлсийн хөгжил, шашин шүтлэгийн эрх чөлөө болон Лхаст гарсан "3.14"-ний үймээн зэргийн бодит байдлыг танилцуулжээ. Уг төлөөлөгчдийн тэргүүн, БХАТИХ-ын гишүүн, БХАТИХ-ын ТӨЗР-ны байнгын зөвлөлийн орлогч дарга Шинза.Данзанчойжи гэгээнтэн хэлэхдээ, Төвдийн ард түмэн нь биеийн болон шашин шүтэх эрх чөлөөгөө үндсэн хууль болон бусад хууль дүрмийн заалтаар баталгаажуулсан юм. Өнгөрсөн жилд гарсан "3.14"-ний үймээн нь Далай ламын бүлгийн хэлдэг шиг "энхийн сүр үзүүлэлт" огт биш. Тэр нь зодон шатааж, булаан дээрэмдэж, нийгмийн тогтвортой байдлыг эвдсэн хүчирхийллийн гэмт хэрэг байсан юм. Тэдгээр гэмт хэрэгтнүүдийг хуулийн дагуу хатуу шийтгэсэн гэжээ.

Америкийн төрийн департаментын дээд албаны хүмүүс Америкийн засгийн газрын байр суурийг дахин нотолж, Төвд бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн, Төвдийг тусгаарлахыг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй гэж илэрхийлсэн байна. Америк Азийн нийгэмлэгийн хариуцлагатай хүний хэлснээр, БХАТИХ-ын Төвдийн төлөөлөгчидтэй уулзан золгосондоо маш их баяртай байна. Энэ нь ойлголцлоо нэмэгдүүлж, итгэлцлээ зузаатгахад ашигтай юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
|