Олон улсын санхүүгийн хямралтай тэмцэх, эдийн засгаа тогтуунаар нэлээд түргэн хөгжүүлэхээр гол болгож, дотоод эрэлт хэрэгцээг өргөтгөн, эдийн засгийн бүтцэдээ тохируулалт хийж, эдийн засгийн нэмэгдлийг батлан, баруун бүсийг ихээр хөгжүүлэх ажлыг гүнзгий ахиулах хэрэгтэй гэж Хятадын Ерөнхий сайдын орлогч Ли Кэчян Шааньш мужид ажиллахдаа онцолсон байна.
Ли Кэчян тэмдэглэхдээ, өнөө, дэлхийн санхүүгийн хямралын байдал эцэс болоогүй байгаа бөгөөд Хятадын эдийн засгийн эрхлэлтийн бэрхшээл ч тодорхой нэмэгдэж байна. Хятад улс итгэл зоригоо хөвчлөн, эдийн засгийн тохируулалтаа түргэтгэж, онцлог давуу талтай аж үйлдвэрээ ихэсгэн хүчирхэгжүүлж, хэрэглээг цаашид өргөтгөн, эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр хүч болон эрчийг нэмэгдүүлж, улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн энэ оны товлосон зорилтдоо хүрэхээр чармайн ажиллах хэрэгтэй гэжээ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|