• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-19 10:01:41    
"Хятад, БНАСАУ-ын найрамдлын жил"-ийн нээлт болов

Хятадын Олон Улсын Радио

 

   "Хятад, БНАСАУ-ын найрамдлын жил"-ийн нээлтийн ажиллагаа 18-ны орой Бээжинд болж, Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао, Хятадад зочилж байгаа БНАСАУ-ын засгийн газрын Ерөнхий сайд Ким Юн Ир нар нээлтийн ажиллагаанд оролцон үг хэлж, хоёр орны уламжлалт найрамдлыг тасралтгүй хөгжүүлэх эрэл хүслээ санал нэгтэй илэрхийлсэн байна.

    Вэнь Жябао хэлэхдээ, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр болж байгаа найрамдлын жилийн арга хэмжээ нь хоёр ард түмний уламжлалт найрамдлаа нандигнаж, сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцааны төлөө чармайх хамтын эрэл хүслийг харуулсан байна. Энэ арга хэмжээ төсөөлсөн зорилгодоо хүрч, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд тасралтгүй шинэ хүч сэлбэх болно гэдэгт би итгэж байна гэжээ.

    Хоёр орны найрамдлыг БНАСАУ-ын нам, засгийн газар маш чухалд үздэг, хоёр орны уламжлалт найрамдлыг тасралтгүй хөгжүүлэх нь БНАСАУ-ын нам, засгийн газрын хувиршгүй байр суурь байгаа юм. Бид Хятадын талтай нягт хамтран ажиллаж, найрамдлын жилийн төрөл бүрийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, баялаг үр дүнд хүргэхийн төлөө нааштай чармайх болно гэж Ким Юн Ир хэллээ. \Цэцэн орчуулав\