Манай радиогийн сурвалжлагч 18-ны өдөр Төвдийн авто замын бүтээн байгуулалт болоод малчид тариачдын шинэ орон сууцтай танилцсан байна. Улам олширч буй авто замын сүлжээ малчин тариачдын нааш цааш зорчих болон үйлдвэрлэл эрхлэх явцыг хөнгөвчилсөн байна. Үүний зэрэгцээ шинэ орон сууцанд нүүж орсон явдал нь малчин тариачдыг улам илүү баярлуулж байлаа.
Танилцуулгад дурдсанаар, Төвдийн Өөртөө Засах Район 2006 оноос малчин тариачдын амьдралын төвшинг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлснээс хойш өнөөг хүртэл нийт 586 мянган малчин тариачин өрх шинэ орон сууцанд нүүн орсон байна. Энэ онд, ТӨЗР 19 суурин гацаа, 213 засаг захиргааны тосгонд зам тавих асуудлыг шийдвэрлэнэ.\Хүчит орчуулав\
|