• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-20 16:23:47    
Жашлүмбү хийдийн засварын ажил урагштай явагдаж байна

Хятадын Олон Улсын Радио

    Оны эхээр эхэлсэн Жашлүмбү хийдийн засварын ажил ахицтай явагдаж, 2010 оноос өмнө ашиглалтад оруулна гэж сурвалжлагч Банчин богдын хийд Жашлүмбү хийдэд сурвалжлахдаа мэдээлжээ.

    1447 онд байгуулагдсан уг хийд он жил удаж байгаа болохоор өнөө зарим дуган нь эвдэрч хуучирсан байна. Иймээс улсын бүрэн санхүүжүүлсэн 130 сая юаний хөрөнгөөр уг хийдэд засвар хийж байна.

     Барилгын ажил нь "хуучин барилгыг өмнөх янзаар нь засах" зарчмын дагуу, доторх бичиг дурсгалын зүйл, ханын зургийг хамгаалсан үндэс дээр 4 дэх дүрийн Банчин богдын шарилын суварга , Ганжуурын дуган зэрэг 4 дуган болон Цайбун хүрээ зэрэг 7 хүрээ хашааг хамгаалан засаж, хийдийн хаалга, хэрмийг засан сэргээх бөгөөд дагалт төхөөрөмж жишээлбэл цахилгаан, борооны болон бохир ус гаргах, үзэмжийн гэрэлтүүлэг зэрэгт бүхэлд нь засвар хийх болно. \Урангоо орчуулав\