• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-21 16:38:20    
Төвдийн ардчилсан өөрчлөлт бол цаг үеийг заагалсан томоохон түүхт үйл хэрэг мөн

Хятадын Олон Улсын Радио

     ХКН-ын Төвдийн Өөртөө Засах Районы хорооны дэргэдэх Суртал ухуулагын хэлтсийн албан тушаалтан Дэн Чэньмин 21-ний өдөр Бээжинд хэлэхдээ, 50 жилийн тэртээ Төвдэд болсон ардчилсан өөрчлөлтийн хөдөлгөөн бол Төвдийн түүхэн дэх хамгийн өргөн дэлгэр, хамгийн гүн гүнзгий, хамгийн агуу их нийгмийн хувьсал өөрчлөлт мөн бөгөөд, Төвдийн нийгмийн хөгжил болон хүний эрхийн дэвшилийн цаг үеийг заагалсан томоохон түүхт үйл хэрэг юм гэжээ.

     Дэн Чэньмин мөн өдөр болсон Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жилийн ойг тэмдэглэх "Дэвшил" гэдэг гарчигтай улс төрийн шүүмжит киног дэлгэцэнд анх гаргах хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Төвдэд ардчилсан өөрчлөлт хийсэн 50 жилд Төвдийн нийгмийн хөгжил нь хоёр том дэвшлийг биелүүлсэн, тухайлбал, нэгд төр шашныг нэгтгэсэн Фиодлын хамжилгын байгшууллыг цуцалж, олон мянган хамжилгын тариачныг чөлөөлж, нийгмийн байгууллын агуу их дэвшлийг биелүүлсэн байна. Хоёрт, эв санаа нэгтэй, баян чинээлэг, соёл иргэншилтэй, ардчлалтай, эвсэг зохицонгуй Төвдийг бүтээн байгуулах агуу их дэвшлийг биелүүлж, Төвдийн ард түмнийг Хятадын онцлогтой, Төвдийн онцлогтой хөгжлийн замаар хөтлөн замнуулсан гэжээ.

     Тэр цааш нь хэлэхдээ, хэдхэн арван жилийн замналаар мянга гаруй жилийн замналыг биелүүлсэн байна. Өнөөдрийн Төвдийн эдийн засаг нийгмийн хөгжил нь түүхийн хамгийн аятай сайхан хөгжлийн цаг үедээ байна гэжээ. \Номин орчуулж Пэрлаймаа хянав. \