23-ны өдөр хэвлэгдэх "рэнь минь ри бао" сонин Арван нэгдүгээр дүрийн Банчин-Эрдэнэ Чойжижавын Төвдийн олон мянган хамжлагын тариачдын чөлөөлөгдсөний 50 жилийн ойг тэмдэглэсэн өгүүлэлийг нийтлэх болно.
Уг өгүүлэлд, Төвдийн ардчилсан өөрчлөлт нь Төвдйин нйигмийн байгууллын түүхт дэвшлийг биелүүлсэн байна. Бодит зүйл нь үнэний үндэс, ХКН л өнгөрсний Төвдийн хамжилгын тариачдад нэр хүнд олгож эрх чөлөө эдлүүлсэн юм. Буддийн шашинд хамаг амьтанд тус буян хүргэж, гаслан золвлонгоос ангижруулахыг зорьдог. Хамжилгын тариачид эрх чөлөө эдлэж эзэн болсон нь буддын шашины номлолтой бүрмөсөн нийцэж байгаа юм гэж тэмдэглэжээ.
Өгүүлэлд цааш нь тэмдэглэхдээ, Төвдөд ардчилсан өөрчлөлт хийсэн 50 жилийн туршид Төвдийн өөртөө засах район нь бие даан өөрийгөө удирдан тус газар нутгийн олон төрлийн ажил үйлсийг хөгжүүлж, Төвдийн ард түмний уламжлалт соёлыгоо өвлөн хөгжүүлэх эрх чөлөө болон шашин шүтлэгээ эрх чөлөөтэй байлгахыг хуулийн дагуу баталсан байна, Хятадын онцлогтой социолист орчин үеийн байгуулалтын үйл явцад шэнэ Төвд маш түргэн хөгжиж, дэлхий дахины анхаарлыг татсан агуу их амжилтанд хүрсэн байна. Хялбар бус олсон ололт амжилтаа Төвдийн олон салбарын зүтгэлтэд эрхбиш маш эрхэмлэж үзэх хэрэгтэй гэжээ.
Арван нэгдүгээр дүрийн Банчин-Эрдэнэ Чойжижав уг өгүүлэлдээ, үе үеийн Банчин багшийн эх орноо хайрлаж, шашинаа дээдлэн, улс түмэндээ ач тус хүргэх уламжлалыг нь өвлөн бадруулж, эх орны нэгдэл, үндэстний эв санааны нэгдэл болон ард олны аз жаргалын төлөө насан турш бүх хүчнээрээ зүтгэх болно гэж илэрхийлжээ. \Номин орчуулав/
|