22-ны өдөр хэвлэгдсэн " Рэнь минь ри бао сонин"-д Английн Вестминстер их сургуулийн доцент Дибеш Анандын бичсэн өгүүллийг нийтэлсэн байна. Лахс бол өдрөөс өдөрт өөдлөн хөгжиж байгаа хот мөн,хөгжил хайх болон зах зээлд шилжих нь тухайн нутгийнхны амьдрал ахуйг улам их нөлөөлж байна гэж Ананд өгүүлэлдээ тэмдэглэсэн байна.
Ананд хэлэхдээ, би ноднинны 10-р сард урилгаар Төвдэд айлчилсан. Би Бээжингээс галт тэргээр хүрсэн юм, Хөх нуур Төвдийн төмөр зам бол том амжилт болно. Би хоёрдох удаагаа Төвдэд хүрч байна. Амьдралын бат орших хүчин бялхасан Төвд соёлыг би дахин мэдэрсэн, энэ соёл нь адил бус үндэстэн, адил бус нутгийн онцлогоор бүрэлдсэн, баялаг агуулгатай соёл юм гэжээ.
Ананд тэмдэглэхдээ, би Их зуу хийд, бага зуу хийд, Норбулинка, Будла ордон болон Төвдийн музейтэй танилцсан. Төвдийн музейд Төвдийн маш олон эрхэм нандин түүхийн бичиг дурсгалын зүйлийг харсан. Би бас Няма Сианьд хүрч, хүмүүс өөрийн эдийн засгийн байдлаа хэрхэн нааштай өөрчилж байгааг харсан. " бид музей шиг байдлаа л хэвээр байлгаж болохгүй, бас өрсөлдөж сурах хэрэгтэй" гэж төвд замчлагчийн хэлснийг би маш сайшааж байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Номин хянав\
|