Бээжингийн олимпын наадмын эдийн засгийн зах зээлийг танилцуулах хурал 4-р сарын 18-ны єдєр Бээжинд болсон бєгєєд олимпын наадмын эдийн засгийн 300 гаруй тєслийг дотоод гадаадын хєрєнгє оруулагчдад танилцуулсан байна.
Бээжин хотын хєгжил, єєрчлєлтийн комиссын дарга Дин Шянян танилцуулж хэлэхдээ, Энэ удаагийн дэвшvvлсэн олимпын наадмын эдийн засгийн 300 гаруй тєслийн нийт хєрєнгє мєнгє 130 гаруй тэрбум юаньд хvрч, голцуу олимпын наадмын ордон талбай тэрчлэн дагалдах тоног тєхєєрємж, метро, хєнгєн тємєр зам, хурдны зам зэрэг дэд бvтэцийн байгуулалт болон хотын барилга байгуулалмжийн тєсєл багтаж байна гэжээ. Yvнээс гадна бас орчин vеийн аж vйлдвэр, дээд шинэ техник, байгаль орчныг хамгалах, аялал жуулчлал, соёл зэрэг талын тєслийг дэвшvvлсэн байна.
|