• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Thursday    Apr 10th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2004-04-22 16:48:36    
Хятадын хєл бємбєгийн баг хєндрєлт байдлаас гарахыг хvсэж байна

CRI

    Афины Олимпын эрэгтэйчvvдийн хєл бємбєгийн Азийн бvсийн урьдчилсан тоглолтын А хэсгийн Хятадын баг болон Ираны багийн тэмцээн 4.16-д Ираны нийслэл Тегеранд боллоо. Тус удааны тэмцээнд Хятадын баг тамирчид Ираны баг тамирчидтай єрсєлдєєд 1:2-ын харьцлаар хожигдож, Афины Олимпын хєл бємбєгийн тэмцээнд оролцох хvсэл эрмэлзлээ бэелvvлж чадаагvй.

    Афины Олимпын эрэгтэйчvvдийн хєл бємбєгийн Азийн бvсийн урьдчилсан тэмцээн энэ оны гуравдугаар сараас эхэлсэн. Хятад, Ємнєд солонгос, Иран,Малайзын багууд А хэсэгт хувиагдсан. Хэсэгтээ тvрvvлсэн баг Олимпод оролцох эрх бавна.Одоогийн А хэсгийн тоглолтод Ємнєд Солонгосын баг дєрєв тоглож, дєрєв хожиж арван хоёр оноо авч хэсэгтээ хошуучилж явна. Хятадын баг дєрєв тоглож, нэг ялж, нэг хайнчиж, хоёр хожигдож дєрєвхєн оноо авсан байна. Хятадын баг тамирчид дараагийн хоёр тоглолтод бvр ялсан ч авсан оноогоор Ємнєд Солонгосын багийг гvйцэхгvй болохоор хятадын баг тамирчид Афины Олимпын хєл бємбєгийн тоглолтод оролцох эрх авах боломжгvй болжээ.

    4,16-д Хятадын баг болон Ираны багийн тоглолт тууссаны дараа Хятадын багийн гол дасгалжуулагч Шэнэ сянфv хэлэхдээ:

    Хятадын баг Ираны багтай тоглоод хожигдсон боловч хэсгийн тоглолт дуусаагvй, бид Афины Олимпын тоглолтод орох эрх авч чадаагvй ч бид мэргэжлийн хєл бєгбєгчид болхоор сэтгэл зvйгээ сайтар зохицуулж, дасгал сургуулилаа сайн хийж, дараагийн хоёр удаагийн тоглолтад сайн тоглох хэрэгтэй гэжээ.

    Сvvлийн vеийн зургаан удаагийн Олимпын хєл бємбєгийн тоглолтод Хятадын баг зєвхєн 1988 оны Сєvлийн Олимпын эрэгтэйн хєл бємбєгийн тэмцээнд л оролцсон. Хятадын хєл бємбєгийн багийн удаа бvрийн ялагдлын шалтгааны тухай Хятадын Шиньхуа агентлагийн хєл бємбєгийн сурвалжлагч Ма банцзе задалж хэлэхдээ:

    Хятадын хєл бємбєгийн баг тамирчид Олимпод тоглох эрхийн тєлєє долоо удаа єрсєлдсєн. Хэдийвээр явц нь адилгvй боловч ялагдал хийсэн шалтгаан нь vндсэндээ адилавтар байна. Тэр нь даруй vе vеийн Хятадын хєл бємбєгийн баг тамирчид бvр Олимпод тоглох эрх авахын тєлєє маш их vзэл санааны дарамттай болохоор хvнд бэрхшээлд тулгарах vе итгэл дутагдаж байна гэжээ.

    Гэвч энэ удаагийн Хятадын хєл бємбєгийн баг тамирчдыг Ираны vндэсний багийн гол дасгалжуулагч, Хорватын харьяат Иванковис нэлээд єндрєєр vнэлж байна. Хэдийвээр энэ удаа Хятадын баг ялагдсан боловч нэлээд хvчин чадалтай хєл бємбєгчин гарсан байна. Арын хамгаалагч Дv вэй, хаалагчин Аи чи нар маш сайн хєл бємбєгчин байна. Хv чжаоцзинь, Юи тао нарын зэрэг хєл бємбєгчин бас сайн тоглож байна. Эд нар Хятадын хєл бємбєгийн ирээдvйн хvсэл эрмэлзэл байжтун магадгvй гэж тэрээр vзэж байна. Иванковис хэлэхдээ:

    Хятадын хєл бємбєгийн баг бол маш хvсэл эрмэлзэлтэй баг, Хятадын хєл бємбєгийн спорт маш сайхан ирээдvйтэй байх ёстой гэж би vзэж байна. Хятадын хєл бємбєгийн спортынхонд сvvлийн жилvvдэд ихээхэн єєрчлєлт гарсан. Хєл бємбєгийн спортын vндсэн байгуулалт их ахицтай болсон байна. Хятадад хєл бємбєг сонирхдог хvн олон болж байна. Хятадын хєл бємбєгийн спортын талаар ихээхэн ахицтай болсон боловч жинхэнэ спортын хvчирхэг орон болоход маш урт хугацааны чармайлт шаардагдана. Гадаадын дасгалжуулагчийг урьж ажиллуулах бол Хятадын хєл бємбєгийн тvвшинг тvргэн дээшлvvлж чадах арга болно гэж би vзэж байна. Хэлгээнгvй гадаадын дасгалжуулагч баялаг арга туршлагатай байх хэрэгтэй, хєл бємбєгийн авьяастаныг илрvvлж чаддаг, залуу хєл бєибєгчидтэй маш сайн ойлголцдог байх хэрэгтэй. Энэнээс гадна гадаадын дасгалжуулагч Хятадын соёл, Хятадчуудыг ойлгох шаардлагатай. Ийм дасгалжуулагч сая Хятадын хєл бємбєгийн спортод асар их тусламж vзvvлж чадна гэжээ.

    Хятадын хєл бємбєгчдийн нийгэмлэгийн орлогч дарга Ян имнь хэлэхдээ: Хятадын баг тамирчид Афины Олимпод тоглох эрх авч чадаагvй ч энэ удаагийн тоглолт залуу хєл бємбєгчдийн єсєлт бойжилтод маш тустай юм гэжээ. Єнєє Хятадын хєл бємбєгийнхний хамгийн гол зорилт бол Лигийн тоглолтоо сайн зохион байгуулж, єєрийн хєл бємбєгийн зах зээлээ бэлтгэж, нэн олон залуу шилдэг хєл бємбєгчин бэлтгэн гаргах явдал болно. Нэг улс оронд олон шилдэг хєл бємбєгчинтэй болсон vед амжилтад хvрэх зам ойрхон болно. Амьдрал vргэлжилж байна, Хятадын хєл бємбєгчдийн чармайлтаар хэзээ нэгэн цагт хvссэн хvсэл биелэх болно гэж тэрээр тэмдэглэсэн байна.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040