Бvгд Найрамдах Хятад Ард Улс Байгуулагдсаны 55 жилийн ойн баярыг тохиолдуулан Євєр Монголын Єєртєє Засах районы Улаанхотод "Сюе жин" цомын Y шvгийн анхдагч тэмцээн зохион байгуулагдаж, 10-р сарын 5-ны орой єндєрлєв.
Тус тэмцээнийг Євєр Монголын Єєртєє Засах Раионы Улаанхотын соёл спортын товчоо болон Улаанхотын Y шvгийн нийгэмлэгээс зохион байгуулав. Энэ удаагийн тэмцээнд ахимаг, дунд, насанд хvрэгсэд, багачууд, хvvхэд насны гэж 5 хэсэгт ангилжээ. Євєр монголын болон гадна районы 16 багийн 160 гаруй тамирчин тэмцээнд оролцов. Тамирчдын хамгийн ахимаг нь 64-тай, хамгийн бага нь долоотой ажээ.
Уг тэмцээн хоёр єдєр vргэлжилж, Євєр монголын Тvнляо хотын Хvншин Y шvгийн сургууль багаараа нэгдvгээр байранд орж, Гирэн мужийн Байцэн хотын биеийн тамир спортын сургууль зэрэг 9 баг vзvvлэх тоглолтын шагнал авсан байна.
|