
2008 оны Бээжингийн олимпын наадмын бэлгэдэл сахиусыг 11-р сарын 11-ний орой тодруулсан байна. Бэлгэдэл сахиус нь 5 хүүхдийн дүрсээс бүрдэж, тэднийг "Фү Ва" буюу зол жаргалт хүүхэд хэмээн ерөнхийд нь нэрлэсэн бөгөөд бас "Бэй Бэй", "Жин Жин", "Хуань Хуань", "Ин Ин", "Ни Ни" гэж тус тус нэрлэжээ.

Энэ таван нэрийн ойролцоо дуудлага нь "Бэй жин хуань ин ни" буюу Бээжин таныг угтаж байна гэсэн хятад үг болдог байна. 2008 оны олимпийн наадмын сахиус нь загас, панда, түвд бөхөн, хараацай болон олимпын гал бамбарын дүрстэй байж, өнгө нь олимпын таван цагарагтай нэгэд нэгээр дүйж, үзэмжтэй мөртөө бас хүмүүст ойр дотно сэтгэгдэл төрүүлдэг юм. /Ч.Гантөмөр орчуулж, О.Дарамбазар хянав/
|