• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-31 08:40:33    
Бээжингийн Олимпийн ариун галыг хүлээн авах ёслолын төлөөлөгчид Афинд хүрэлцэн очив

Синьхуа Агентлаг

     30-ны үдээс хойш Афинд болох Бээжингийн Олимпийн ариун галыг хүлээлгэн өгч хүлээн авах ёслолд оролцохоор ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Бээжин хотын хорооны нарийн бичгийн дарга, Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Лю Чи тэргүүтэй Бээжингийн Олимпийн ариун галыг хүлээлгэн өгч хүлээн авах ёслолын төлөөлөгчид, Бээжингийн 2008 оны Олимпийн бамбар дамжуулах буухиа "эв найрамдал аялал" түрээсний онгоцоор орон нутгийн цагаар 29-ний үдээс хойш Грекийн нийслэл Афинд хүрэлцэн очив.

     Хятадаас Грект суугаа бүрэн эрхт элчин сайд Лүө Линьчуань, урьдчилан хүрэлцэн очсон Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны гүйцэтгэгч орлогч дарга бөгөөд ерөний нарийн бичгийн дарга Вань Вэй, Грекийн Олимпийн хорооны ерөнхийлөгч Минос Куриакоу болон Грек дэх хятадчууд Хятадын харьяатын төлөөлөгч 100 гаруй хүн Афины олон улсын нисэх онгоцны буудалд төлөөлөгчдийг угтан авсан байнай. \ Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав \

1 2